Ц.Баатархүү: МАН-ын Бага хурлын гишүүд шүүмжлэл, жагсаал, ардчилалд дургүй юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

МАН-ын бага хурал өчигдөр /2025.05.21/ хаалттай хуралдаж, хурлаас Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн гэж үзэж, ЗГ-аас гаргахаар шийдвэрлэсэн. Тиймээс МАН-ын шийдвэрээр Ардчилсан намын найман сайд ажлаа өгөхөөр болж байна. Тэдний нэг болох Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэ асуудалд "Жагсаал дээр АН-ын гишүүд очсон. Засгийн газрыг шүүмжилсэн гэсэн үндэслэлээр хамтрахгүй гэдэг шийдвэр гаргаж байгаа юм билээ. МАН-ын Бага хурлын гишүүд шүүмжлэл, жагсаал, ардчилалд дургүй юм байна" гэлээ.

Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ "Хамтарсан Засгийн газрын гэрээг олж харсан хүн Бага хурал дотор байхгүй. Олж хараагүй гэрээгээ Бага хурал дээр дүгнэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт. Ардын намын нэр бүхий хүмүүс ЗГ-ын бүрэлдэхүүнд орох, МАН-ын засаглалын хямралд орсны илрэл" гэсэн юм. Түүнээс сайдын суудлаа өгөхөд бэлэн үү гэх сэтгүүлчийн асуултад "Монгол төрд тангараг өргөсөн. Дараагийн сайд сонгогдоход сайдынхаа хийж бүтээсэн ажлаа танилцуулж сайдын ажлаа өгөхөд бэлэн байна" гэсэн юм.

Х.Тэмүүжин: МАН шүүмжлэлийг “Гэрээ зөрчлөө“ гэж харж байгаа бол дарангуйлал тогтоож байна гэсэн үг
Х.Тэмүүжин: МАН шүүмжлэлийг “Гэрээ зөрчлөө“ гэж харж байгаа бол дарангуйлал тогтоож байна гэсэн үг
 
Монгол, Австрийн уран бүтээлчид 10 жилийн дараа Моцарт, Штраусын хөгжмийг дахин амилуулахаар боллоо
Монгол, Австрийн уран бүтээлчид 10 жилийн дараа Моцарт, Штраусын хөгжмийг дахин амилуулахаар боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!