
МАН-ын Бага хурал өчигдөр буюу энэ сарын 21-ны 16.00 цагаас эхлэн шөнөжин хуралдаж, шөнийн 03.00 цагийн үед улстөрийн шийдвэр гаргасан. Ингэхдээ "Бүлгийн нэр бүхий гишүүд ЗГ-т хамтарч ажиллах гэрээг удаа дараа зөрчсөн үндэслэлээр ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргахаар МАН-ын Бага хурал шийдвэрлэлээ" хэмээн МАН-ын Генсек Я.Содбаатар танилцуулсан юм.
Мөн тэрбээр "Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал олонхоороо шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг маргааш /өнөөдөр/ хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа бусад улс төрийн намуудад танилцуулна. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд асуудлыг танилцуулж, дараагийн алхмыг хийх болно" гэсэн юм.