Олон улсын "Найрамдал" зусланд амарч байсан сурагчид улаанбурхан өвчний халдвар авсан тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн “Шинэ алхам” сургуулийн сурагчид "Найрамдал" зусланд амарч байхдаа 6 нь улаанбурхан өвчний халдвар авсан аж. Дулааны улирал эхэлж, хүүхдийн зуслангуудын ачаалал ихэсч байгаатай холбогдуулан улаанбурхан өвчний вакцинд хамрагдсан бичгийг шалгаж, сурагчдыг амралтад хүлээж авахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө. Мөн хүүхдийн баяр ойртож байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдээ улаанбурхан өвчний вакцинд заавал хамруулах хэрэгтэйг зөвлөлөө.
Нийт улаанбурхан өвчний тархалтын 50 гаруй хувийг 10-14 насныхан эзэлж байгаа ажээ. Энэ нь вакцины хамрагдалт муу байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2422 тохиолдолд хүрээд байгаа юм. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 404, гэрээр 350, эдгэрсэн 1668, Хавьтал 44,774 нас баралт 1 байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!