Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй, хэвийн байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 3 секунд

Шинэ сайд нар томилогдоод л шатахууны хомсдолд орлоо. Аи-92 бензинийг ШТС-ууд өгөхгүй байна гэх мэдээлэл цахим орчинд хүчтэй цацагдсан юм.

Тэгвэл улсын хэмжээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 133,229 тн шатахууны нөөцтэй байгаагаас

  • А-80 автобензин 8,147 тн буюу 49 хоногийн,
  • АИ-92 автобензин 33,723 тн буюу 25 хоногийн,
  • АИ-95 автобензин 7,076 тн буюу 53 хоногийн,
  • ДТ 80,335 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,142 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас

  • А-80 автобензин 1,235 тн,
  • АИ-92 автобензин 20,226 тн буюу 21 хоногийн,
  • АИ-95 автобензин 3,127 тн буюу 43 хоногийн,
  • ДТ 41,643 тн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Д.Сумъяабазар: Хичээлийн шинэ жил хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг
Д.Сумъяабазар: Хичээлийн шинэ жил хүүхэд бүрд шинэ алхам, шинэ зорилт авчирдаг
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.