Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: 78 мянган бяцхан зургаан настнууд СУРАГЧИЙН ЭГНЭЭНД шилжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 24 секунд

2022-2023 оны хичээлийн шинэ жил өнөөдөр болж байна. Эл өдрийг тохиолдуулан боловсролын салбар дахь анхаарал татахуйц тоон баримт, мэдээллийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.

-78 мянган зургаан настнууд СУРАГЧИЙН ЭГНЭЭНД шилжиж байна-

2022-2023 оны хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас өмсөж, сургуулийн босгоор алхан орж буй 78345 зургаан настнууд байна. Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн тоо жил бүр 40 орчим мянгаар нэмэгдэж байгаа талаар Ерөнхий боловсролын газраас мэдээлсэн байдаг.

-Энэ хичээлийн жилд 150 мянган хүүхэд цэцэрлэгт суралцана-

Нийслэл Улаанбаатар хотод энэ жилийн элсэлтээр 150 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт бүртгэхээр төлөвлөсөн. Өчигдөр буюу наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 111 мянга орчим хүүхэд бүртгүүлжээ. Эдгээрийг насны байдлаар ангилан харуулья.

-2012 онтой харьцуулахад хувийн өмчийн сургууль 23.9 хувиар, төрийн өмчийн сургууль 9.8 хувиар тус нэмэгдсэн-

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 848 ерөнхий боловсролын сургуулийн 23.8 бүлэгт 712.3 мянган хүүхэд суралцсан байна. ЕБС-ийн тоог 2012 онтой харьцуулахад 93 буюу 12.3 хувиар нэмэгджээ. Үүнээс хувийн өмчийн сургууль 32 буюу 23.9 хувиар нэмэгдсэн бол төрийн өмчийн сургууль 61 буюу 9.8 хувиар тус тус нэмэгдсэн байна.

-52 мянга гаруй багш ажилтан ажиллаж байна-

2022 оны нэгдүгээр сарын байдлаар боловсролын байгууллагад 52 мянга гаруй багш үндсэн орон тоон дээр ажиллаж байна. Эдгээрийг боловролын байгууллагын чиглэлээр ангилан үзүүлье.

-Улсын хэмжээнд 59 стандартын бус дотуур байранд сурагчид байрлаж байна-

Улсын хэмжээнд 415 сургуулийн 548 дотуур байр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 489 (89.2%) нь стандартын, 59 (10.8%) нь стандартын бус байна. Мөн Улаанбаатар хотод 15 сургууль, хөдөө орон нутагт 400 сургууль дотуур байртайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2021-2022 оны хичээлийн жилд дотуур байрны нийт хүчин чадал 47030 байснаас 32576 (69.3%) хүүхэд амьдарчээ.

-Хичээлийн шинэ жилээр хичээл заадаг уламжлалыг үе үеийн Ерөнхийлөгч нар хэрхэн хадгалав-

Монгол Улсын Ерөнхийлөгч хичээлийн шинэ жил эхлэх өдөр буюу жил бүрийн есдүгээр сарын 1-нд суралцагчдад зориулан хичээл заадаг уламжлал хэдийнэ тогтсон. Тэгвэл үе үеийн Ерөнхийлөгч нар эл уламжлалыг хэр хадгалж чадсан болохыг харцгаая.

-Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж-

-Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга-

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх-

ичээлийн шинэ жилийн анхны хонх цохиж, эрдмийн их баярын нээлт эхэлж байна.
Сэтгэл догдлуулсан, гэгээлэг сайхан баярын мэндийг оюутан, сурагч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууд та бүхэндээ хүргэж байна-

Улаанбаатарт 22 хэм дулаан, бороогүй
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороогүй
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.