Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэмнэлтийн хуулийн хүрээнд 159 дэд, тэргүүн дэд орлогчийг чөлөөлж, 1.4 тэрбум төгрөг хэмнэсэн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар шинэ сайд нар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар ярилцлаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийх тооцоо гарсан. Хэрэгжилтийг ирүүлсэн 39 төсвийн ерөнхийлөн зарцуулагч нь үйл ажиллагандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдүүлэн ажилласнаар 5.7 тэрбум төгрөг, хэмнэлт гарч буй хуулийн зүйл заалтаар харвал дэд, тэргүүн дэд, орлогч даргын орон тоог бууруулан ажиллах заалтын хүрээнд 159 дэд, тэргүүн дэд орлогчийг чөлөөлсөн. Үүний дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг энэ жилд гаргахаар төлөвлөсөн.

Сайдаас доош түвшний албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлаж, төсвийн ерөнхийлөн захирах шийдвэрээр өөрсдийн эзэмшилд байсан 587 ширхэг автомашиныг унахгүй битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн. Ингэснээр урсгал зардлаас 264 сая төгрөгийг хэмнэсэн.

Төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, төр татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зэрэг хуулийн бусад заалтуудын хэрэгжилт хангалттай түвшинд явахгүй байна гэж ЗГ үзэж байна. Тиймээс ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, энэхүү хуулийн хэрэгжилтэд богино хугацаанд үнэлэлт дүгнэлт өгөхөөр шийдвэрлэлээ" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.