Өчигдөр буюу наймдугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь дугаар ангид хоригдож байсан хоригдол оргон зугтаасан байна. Иймд тус хоригдлыг эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж.
Уг этгээдийг Б.Баянбаатар гэх ба 1993 онд төрсөн, 29 настай, дугуй шар царайтай, өргөн духтай, шингэн хөмсөгтэй, жижиг хар нүдтэй, шулуун сартгар хамартай, жижиг дэлдэн чихтэй, гурвалжин эрүүтэй, шивээсгүй, толгой болон зүүн хөх, зүүн гарын шуу, хуруундаа сорвитой.
Тухайн этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102, 89345555 дугаарт мэдээлэл ирүүлэх боломжтой юм.