Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг орчимд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт “Бичигтийн адаг гэх газарт айлд хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 57 настай эрэгтэй “Д”-ийн гэрээс 20 настай эрэгтэй “Т”-нь гэр ахуйн цахилгаан бараа, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.