Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Би аймгийн зарим удирдлагуудад хатуу сануулга өгч байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батална.

Мөн шинээр томилогдох сайд нарыг танилцуулах юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би аймгийн зарим удирдлагуудад хатуу сануулга өгч байгаа. Монгол Улс бол нэгдмэл улс. Холбооны улс огт биш. Дураараа авирладаг, цадиггүй анхан дунд шатны албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж бодож байгаа. Улс орны явах ёстой төсөл хөтөлбөрүүд ямар нэгэн улстөржилтөөс хараат бусаар явах учиртай. Хуулийн хүрээнд буруу байвал засч залруулах ёстой. Хоосон улстөржилт хийвэл алдагдсан боломжийн өртгийг тооцож хариуцлага нэхэх ёстой. Энэ агуулгаар хандаж байна" хэмээлээ.

ЭМ-ийн сайд С.Энхболд, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нарыг хэвээр үлдээхээр болжээ
ЭМ-ийн сайд С.Энхболд, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нарыг хэвээр үлдээхээр болжээ
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.