Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Арилжааны банкуудын захирлууд зээл олголт хэвийн байгаа гэж хэлсэн

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 6 секунд

Эдийн байнгын хорооны хурал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Зээл олголт хэвийн байгаа. Тасалдаагүй гээд Монголбанкны Ерөнхийлөгч яриад байх юм. Яг аль банк олгоод байгаа юм бэ. Нэрлэчих. Гадуур хичээл сургууль эхлэх гээд банкууд зээл олгохгүй иргэдийн амьдрал хэцүүдэж байна. Гэтэл Монголбанк зээл хэвийн олгож байгаа гээд амьдралаас тасарчихсан юм яриад байх юм. Хаана олгоод байгаа юм бэ. Эсвэл та бүхэнд, та бүхний хамаатан саданд олгоод байгаа юм уу" хэмээлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкуудын захирлуудыг Монголбанканд авчирч уулзсан. Яг энэ зээл олголттой холбоотой асуудлаар уулзсан. Ямар ч байсан Хаан банк, Голомт, Төрийн банк бүгдээс нь асуусан.

Зээл хэвийн олголт хэвийн байгаа гэж хариулсан" гэлээ.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд