Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Огцорсон Д.Ганбат даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцсон нь АН-ын бүлэгт дахиад хэрүүл авч ирэх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр эхэлж байна. Өглөө 10 цагт нээлтээ хийсэн чуулганаар ҮАБЗ-ийн мэдээллийг Ерөнхийлөгч гишүүдэд өгч байгаа юм. Уг мэдээлэл нь гадаад улс төрийн нөхцөл байдал, геополитиктой холбоотой асуудал байгаа юм.

Тэгвэл үүний дараагаар өнөөдөр намын бүлгүүд ҮХЦ-ийн тогтоолтой асуудлыг хэлэлцэх юм. Харин намын бүлгүүдийн хуралтай холбоотой улс төрийн хүрээнд яригдах нэг чухал сэдэв нь даргагүй болсон АН-ын бүлэг өнөөдөр даргаа томилох уу гэдэг асуудал юм. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр АН-ын бүлэг даргаа томилж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.

Тодруулбал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ нар гадаадад байгаа тул бүлгийн хуралдаа оролцох боломжгүй. Тиймээс бүлгийн даргаа сонгох үйл явцад аль болох бүх гишүүдээ оролцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Одоогийн байдлаар бүлгийн даргаар Н.Ганибалыг томилохоор “ЖАН” гэж нэрлэгдээд буй АН-ынхан хичээж байгаа бөгөөд эмэгтэй гишүүдийн төлөөлөл болгож А.Адъяасүрэн гишүүнийг зарим гишүүд нь зүтгүүлж буй сурагтай.

Бүлэг нь албан ёсны даргагүй болж, дараагийн даргаа томилж чадаагүй учраас АН-ын бүлгийнхэн дотроо бүлгийн хамгийн ахмад гишүүн болох Б.Бейсенд бүлгийн даргын үүргийг түр хариуцуулсан гэх мэдээлэл байгаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын даргын дэргэд зөвлөлийн хуралд хуучин бүлгийн дарга Д.Ганбат оролцсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, бүлгийн даргын үүргээсээ чөлөөлөгдсөн Д.Ганбат нь бүлгийн дарга нар, байнгын хороодын дарга нарын оролцдог УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцжээ. Магадгүй үйл явцаас харахад Ардчилсан нам даргаа сонгох үйл явцаа дахиад л бантагнуулах шинжиндээ орж буй бололтой.

Г.Лхагвадорж

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.