Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ресторанд гал гарч, утаажилтын бүсээс 150 хүнийг авран хамгаалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 36 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн цогцолбор, солонгос хоолны ресторанд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход тус ресторанд төмс шарагч шатаж байсныг 10 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 150 хүнийг гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гишүүд ҮХНӨ-ийг биш, сайдын суудал руу “3ҮТГЭЖ“ байна
Гишүүд ҮХНӨ-ийг биш, сайдын суудал руу “3ҮТГЭЖ“ байна
 
3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор шигшээ багууд мордов
3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор шигшээ багууд мордов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.