Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүд ҮХНӨ-ийг биш, сайдын суудал руу “3ҮТГЭЖ“ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 12 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр эхэлнэ. Ээлжит бус чуулганы гол зорилго нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах явдал юм.

Өнөөдөр 10 цагаас эхлэх чуулганы хуралдааны эхэнд ҮАБЗ-ийн хаалттай мэдээллийг хэлэлцэх бөгөөд үүний дараагаар намын бүлгүүд хуралдаж, санал дүгнэлтээ боловсруулна. Тав хоногийн хугацаатай зарласан ээлжит бус чуулган хэр удаан үргэлжлэх нь сонирхол татаж байна.

Тодруулбал, засаг бүрдүүлэх хоёр хувилбарыг эрх баригчид тооцож үзээд буй. Эхний хувилбар нь асуудлыг хурдан шийдэх. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдааныг сүүлийн хурал гэж төлөвлөж, ерөнхийдөө дүгнэлт байдлаар асуудалд хандсан. Учир нь Цэцийн тогтоолыг УИХ авч хэлэлцэх зүйл байхгүй. Цэц Их суудлын тогтоол гарсан даруйдаа хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гээг заалт хүчингүй болж буй.

Тиймээс эрх баригчид Засгийн газрын тухай хуулиа өөрчилж шинэ танхимаа бүрдүүлэх ажлыг шуурхайлахаар ярилцсан. Үүнийг маш хүчтэй зүтгүүлж буй хүмүүс бол гишүүд. Тэд нэг өдрийн өмнө ч гэсэн сайдын суудалдаа томилогдох чухал. Нөгөө талаас намын удирдлагууд нь гишүүдийн дунд сайдын суудлын төлөөх өрсөлдөөн өрнөж, нам дотор талцал хуваагдал үүсэхээс сэргийлж асуудлыг түргэн дуусгах хүсэлтэй байгаа. Мөн ирэх оны төсвийг яамдууд дээр боловсруулах ажил эд өрнөж буй тул Ерөнхий сайд шинэ сайдуудаа оруулж, өөрсдийн гараар нь төсвийг нь “боолгох” нь ач холбогдолтой. Гишүүд ч үүнийг хамгаас илүү хүсэж буй.

Тэгвэл дараагийн хувилбар нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг байгуулахдаа яаралгүйгээр Цэцийн дүгнэлтийг ашиглаж ҮХНӨ-ийг хийх. Уг нь улс орны ирээдүй, парламентын төлөвшлийн хувьд сонгуулийн тогтолцоо, засаг захиргааны асуудал, гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлуудыг шийдээд авбал хэрэгтэй. Гэвч УИХ-ын гишүүд үүнийг хийх төдийлөн хүсэхгүй байна. ҮХНӨ-ийг хийх болбол багагүй цаг хугацаа авна. Өөрөөр хэлбэл, төсвийн өмнө ийм ажлыг хийж амжих уу гэдэг асуулт хөндөгдөнө. Нөгөө талдаа “давхар дээл”-ийг Цэцээр шийдүүлсэн ч эцсийн дүндээ олон нийтэд шүүмжлүүлнэ. Улс төрийн дайралтад өртөнө. Тийм байхад дахин иргэдийн дургүй байгаа гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлыг хөндөхийг гишүүд лав хүсэхгүй. Энэ хэл амнаас холуур өнгөрөхийн тулд “Давхар дээл”-ний асуудлыг ҮХЦ-ийг хогийн харагдуулан байж хүчээр шийдүүлсэн.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт удирдлагуудынхаа түвшинд яригдсаны дагуу Засгийн газрынхаа шинэ танхимыг маргааш, нөгөөдрийн дотор бүрдүүлэх болов уу гэсэн хувь таамгийг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийг давхар явуулах түүний хүслийг гишүүд хүлээж авахгүй болов уу. Мөн сайдын суудалгүй үлдэх гээд байгаа Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн болон сайдаасаа мултарч буй Ц.Нямдорж нар сөрөг өнцгөөс хандаж асуудлыг удаашруулах төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл бий. Парламент дотор хичнээн Ерөнхий сайд, намын дарга байгаад нэмэргүй. 62 суудалтай бүлгийн гишүүдээ бүрэн “хайрцаглаж” чадахгүйн дээр бусад намын төлөөллүүд бий. ҮХНӨ-ийг хийхэд багдаа 57 саналын эрх хэрэг болно.

Г.Лхагвадорж /2022.08.22/

Бохирын шугам суурилуулж явсан 22 настай хоёр гэрээт ажилтан шороонд дарагдаж амиа алджээ
Бохирын шугам суурилуулж явсан 22 настай хоёр гэрээт ажилтан шороонд дарагдаж амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.