Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгаалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

НОБГ-ын харьяа Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 12 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл зургаадугаар сарын 15-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 50 хүний амь насыг аварч, 7 автомашиныг татан гаргалаа.

Мөн гол, уснаас 16 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Энэ хугацаанд алба хаагчид Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд 25,714 удаагийн сэрэмжлүүлэг яриа хүргэж, 6657 санамж хуудсыг тараан ажиллалаа.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХӨСҮТ 9 ажилтандаа байрны урьдчилгаа олгохоор болжээ
ХӨСҮТ 9 ажилтандаа байрны урьдчилгаа олгохоор болжээ
 
“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.