
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газарт ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг энэ сарын 15-ны 19:45 цагт албаныхан авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж энэ сарын 22-ны 11:00 цагт цурамд оруулж, 3 бүлэгт хуваагдан түймэрт өртсөн хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж буйг албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, тус түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай шатсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!