
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг албаныхан энэ сарыг 15-нд 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан 3 бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татаж, унанга ихтэй асч байгаа өртөнгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатсан талаар албаныхан мэдээллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!