Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

KFC-ийн “Парти“ багцнаас хордсон гэх иргэний гомдлоор шалгалт хийхээр очиход дээжээ устгасан байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

No description available.Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Смарт” худалдааны төвийн байранд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC Смарт” салбараас “Парти” багц захиалж тахиа идээд хордсон тухай иргэний гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хордсон гэх иргэн эрүүл мэндийн байгууллагад хандаж хордлого гэдгийг албан ёсоор оношлуулаагүй байна.

Тус салбар нь наймдугаар сарын 07-ны өдөр халуун ногоотой тахиа, нухсан төмс, салад, бургерын талхны дээжийг авч, бүртгэл хөтөлсөн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичгийг бүрдүүлсэн, хөргөгч, хөлдөөгчний хэмийг тогтмол хянаж бүртгэл хөтөлсөн, тогооч, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа хамрагдсан байсан ба тухайн өдөр “Парти” багцнаас нийт 1227 ширхэгийг борлуулсан бөгөөд бусад иргэдээс хордлого авсан гэх гомдол мэдээлэл ирүүлээгүй байна.

Шалгалтаар улсын байцаагч наймдугаар сарын 07-ны өдрийн дээжийг устгахгүй байх, шинжилгээнд хамруулах талаар тус газарт анхааруулсныг зөрчиж тухайн дээжийг устгажээ. Эл асуудалд Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулахаар ажиллаж байгаа талаар НМХГ-аас мэдээлллээ.

Иймд наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдийн бүтээгдэхүүн болон усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Төв лаборатори”-д шинжилгээнд хамруулахаар хүргүүлж, хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

May be an image of indoor

Ардын нам наймдугаар сарын 25-ны үеэр ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН зарлаж, ҮХНӨ ярихаар бэлтгэж байна
Ардын нам наймдугаар сарын 25-ны үеэр ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН зарлаж, ҮХНӨ ярихаар бэлтгэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.