Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

KFC-ийн багцнаас хордсон гэх иргэн: Хүргэлтээр захиалсан тахианд надаас гадна хоёр найз маань хордсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 33 секунд

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC Смарт” салбараас “Парти” багц захиалж тахиа идсэн иргэн хордсон авсан гэх мэдээлэл гараад буй. Үүнтэй мэдээлэлтэй холбогдуулан НХМГ-аас тус салбарт хяналт шалгалт хийсэн байдаг. Тэгвэл захиалж идсэн багцнаас хордсон гэх иргэн н.Тэлмэнтэй уулзаж, тодруулга мэдээллийг авлаа.

-Тухайн өдөр хэдэн цагийн үед “KFC Смарт” салбараас багц захиалсан бэ. Хэдүүлээ байсан талаар мэдээллийг өгөхгүй юу?

-Наймдугаар сарын 7-ны өдрийн 12:00 цагийн үед “KFC Смарт” салбараас хоёр найзын хамтаар багц хүргэлтээр захиалж идсэн. Идсэнээс хойш хоёр цагийн дараагаас миний гэдэс өвдөж, бие эвгүйрхэж эхэлсэн. Эхлээд өөрийн маань бие л хямарч, эвгүйрхээд байгаа юм байна гэж бодоод тоогоогүй. Гэтэл төд удалгүй манай цуг идсэн хоёр найзын маань бие тавгүйрхэж эхэлсэн. Тэгэхээр нь KFC руу холбогдоож, хордлого авсан талаараа хэлэхэд эргээд холбогдоё гэж хэлсэн. Тэр зуурт эмийн сангаас эм авч, өөрсдийн хэмжээнд арга хэмжээ авсан. Хоёр хоног орноосоо босож чадахгүй, ариун цэврийн өрөө тойрсон хүмүүс л байлаа. Ажил руугаа ч явж чадахгүй байсан. Хоёр дахь өдөр нь "Таван богд фүүдс" компаниас над руу холбогдсон. Холбогдсон хүнд нь нөхцөл байдлаа эхнээс нь ярьж хэлсэн. Тэгэхэд ХӨСҮТ-д очоод шинжилгээ өг гэсэн. Би гэрээсээ гарч чадахгүй байгаагаа ч хэлэхэд "Тэр та нарын асуудал" гэж хэлсэн.

-Багцыг цуг идсэн хоёр иргэний биеийн байдал ямар байгаа вэ. Та бүхэнд одоогийн байдлаар хордлогын ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

-Бүгд л адилхан шүү дээ. Хоол идэж чадахгүй. Дотор муухайрах, гэдэс гүйлгэх гэх мэт шинж тэмдэг илэрч л байна. Уснаас өөр зүйл ууж чадахгүй байна. Одоо ч миний цүнхэнд хорлого тайлах, ходоод гэдэсний эм явж л байна. Жаахан алхахад л хөлөрч, шөрмөс татаж байгаа.

-Хордлого авсан гэх иргэн эрүүл мэндийн байгууллагад хандаж хордлого гэх оношийг тогтоолгоогүй байгаа гэх мэдээллийг албаныхан өгөөд байгаа. Шинжилгээнүүдээ өгсөн үү?

-Эхний өдрүүдэд биеийн байдал тавгүй байгаа тул гэрээс ч гарах тэнхэлгүй байсан. Гэртээ ойр зуурхан эм тариа хэрэглэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа тухайн KFC-ийн салбарт очиход хариуцах хүн байхгүй, байгаа хэдэн хүн нь гал тогоо руугаа ороод алга болчихож байгаа юм. Орой нь 103 дуудахад ХӨСҮТ-д очиж шинжилгээ өг гэж хэлээд түргэн тусламж үзүүлээгүй. Шинжилгээний хариу гарсаны дараагаар эмчилгээ хийгдэж эхэлнэ гэсэн. ХӨСҮТ-д өгсөн шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарна гэсэн. Энэ хооронд анхан шатны ямар ч тусламж үйлчилгээ авч чадсангүй. "Таван богд фүүдс" компаниас ч холбоо барьсангүй. Өөрсдөө л эмийн сангаас эм тариа авч хэрэглэж байна. Өчигдөр л гэхэд хувийн эмнэлэгт очиж дусал тариа хийлгэлээ. Хэдэн хоног тасралтгүй гэдэс нь өвдөж, гүйлгээд, хоол идэж чадахгүй ус ууж байгаа хүний бие ямар байх вэ.

-Та эмнэлэгт хэвтэх гэж байгаа гэсэн үү?

-Хувийн эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж гэж байна. Өчигдөр судсаар дусал хийхээр хатгахад цус харласан байсан. Сувилагч нь гайхаад "Хордлогонд орсон бол ингэж явж болохгүй" гэж хэлсэн.

-Эмч нарын зүгээс ямар зөвлөгөө өгч байна?

-Дусал шингэнээ сайн хийлгэ л гэж байна. Гэтэл улсын эмнэлэгт хэвтэх гэхээр оочир дугаар нь ямар билээ дээ. Урьдчилсан шинжилгээний хариунууд гарсан байхыг шаардаж байгаа. Шинжилгээний хариу гараагүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоохондоо эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж чадахгүй байна.

-Эл мэдээлэл гарсанаас хойш олон нийтийн дунд багагүй шүүмжлэлийг дагууллаа. Таны хувьд одоо ямар санал гомдолтой байна вэ. Ямар арга хэмжээ авах ёстой гэж харж байна вэ?

-Тухайн компаниас нь над руу холбогдохгүй юм билээ. Өнгөрсөн хугацаанд холбогдож болох л байсан. Монгол Улсад олон салбар сүлжээ ажиллуулж байгаа газраар үйлчлүүлээд хордлого авчихаад байхад хариуцах компани нь холбогдохгүй байгаад гайхаж байна. Би санаатайгаар аль эсвэл аль нэг хүний захиалгаар KFC-ийн нэр хүндэд халдах зорилготой байсан бол өөр хэрэг. Нэр төрд нь халдсан гэдэг утгаар хуулиар шийтгэл хүлээнэ шүү дээ. Иргэд хэлээд өгөх байх. Би ганцаараа хордлого авчихаад хэл ам хийгээд яваад байгаа эсэхийг хүмүүс хэлээд өгөх байх.

-Өчигдөр НХМГ-аас тус салбарт очиж хяналт шалгалт хийсэн байсан. Энэ талаарх мэдээллийг харсан уу?

-Хүмүүс хэлж л байна. Ямартай ч миний хувьд ХӨСҮТ-д шинжилгээгээ өгчихсөн. Хариу нь яаж гарахыг хэлж мэдэхгүй юм. Энэ хооронд эмчилгээ байхгүй учраас хувийн эмнэлэг бараадаж, хордлогоо тайлуулах арга хэмжээ авч байна. Хүмүүс холбогдохыг хүлээгээд суувал гэртээ үхэх юм шиг байна.

ШУУД ҮЗЭХ:

Монголбанк: Банкуудад графикийн дагуу ипотекийн зээлийн санхүүжилт олгогдож байгаа
Монголбанк: Банкуудад графикийн дагуу ипотекийн зээлийн санхүүжилт олгогдож байгаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.