Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим хэсгээр түр зуурын ААДАР бороотой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 1-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрэхэд 25-30 см дутуу байна.

Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Улз, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Маргааш буюу 2-нд Туул гол Алтанбулаг сум, Ерөө гол Дулаанхаан сум, Эг гол Хантай баг орчимд усны түвшин 15-30 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

“Ойрын хугацаанд өр зээлтэй холбоотой дефольт үүсэх эрсдэл байхгүй“
“Ойрын хугацаанд өр зээлтэй холбоотой дефольт үүсэх эрсдэл байхгүй“
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.