Сангийн сайд Б.Жавхлан "Кью Эс Си" компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2023 онд төлөгдөх ёстой Евро бондын 500 сая ам доллар, 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх ёстой Самурай бондны эрсдлүүдээс гарч байна. Зургаадугаар сарын 30-наас зээлжих зэрэглэл буурахгүй гарсанаар балансаа дахин сайжруулах бүтцийн өөрчлөлтүүд хийх шаардлага үүсэх байсан. Гадаад зах зээл дээр Самурай бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагч нарт хандсан. Бидний тавьсан саналын дагуу манай улсыг буцаан дуудах нэг ч хөрөнгө оруулагч гарч ирээгүй. Ойрын хугацаанд өр зээлтэй холбоотой ямар нэг дефольт үүсэх эрсдэл байхгүй. Засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээ хэвийн гарсан. Ийм хүнд үед муудах эрсдэл байсан боловч бид хамгаалж чадсан" гэлээ.
“Ойрын хугацаанд өр зээлтэй холбоотой дефольт үүсэх эрсдэл байхгүй“
Огноо
Унших
1 минут 6 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.