Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хорооны нутаг дэвсгэрт барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Луухүрд” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын гадна фасад хийж байсан тус компанийн 2 ажилтан ХАБЭА-г баримтлаагүйн улмаас ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103-аар эмнэлэгт хүргэгдээд байна. Мөн өчигдөр ХУД-т баригдаж буй барилгын ажилтнууд өргөгч кранд дарагдсан бөгөөд тус хэргүүдийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
“Луухүрд” ХХК-ийн барилгын ажилтнууд барилгаас унажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.