Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Маршал таун” хотхон дотор барилгын өргүүр унаж, 2 хүн унаснаас нэг нь нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд
Гэрэл зургийг: MPA

Барилга дээр ажиллаж байсан хоёр хүн унаж нас баржээ.

Тодруулбал, өнөөдөр 16.00 цагийн орчимд “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага цагдаагийн байгууллагад ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нартай уулзаж, боомтуудын дэд бүтцийн асуудлаар ярилцав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нартай уулзаж, боомтуудын дэд бүтцийн асуудлаар ярилцав
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.