Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурал нээлттэй үргэлжилж байна. Харин өмгөөлөгч нарын зүгээс тус хэрэгт оролцох гэрчүүдийн мэдүүлгийг хаалттай явуулах хүсэлт гаргаж байна.
Мөн зарим өмгөөлөгч нарын зүгээс хурлын бүх процессыг хаалттай явуулах хүсэлт гаргаж байна.
Улсын яллагч мөн хурлыг хаалттай явуулах нь зөв хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ.
Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаж байна.
Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байна.
Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.