Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Данзанноров: Н.Түвшинбаярт зүйлчилсэн “Хүнийг алах“ гэсэн зүйл ангийг өөрчлөх байр суурьтай оролцоно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 29 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурал нээлттэй үргэлжилж байна.

Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байна.

Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ удаагийн шүүх хуралд түүнд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д заасан зүйл ангиудыг өөрчлүүлэх саналтай оролцож байгаагаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулав.

Тэрбээр "Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан "Хүнийг алах" гэсэн зүйл ангийг 11.1 буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах зүйл ангиар өөрчлүүлэх, мөн 17.8-1-д заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх зүйл ангийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно" хэмээлээ.

Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүх хурлыг ИЙГЛ ТВ шууд дамжуулж байна.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц ажлаа өгчээ
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц ажлаа өгчээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.