Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг мэдээллийг ХӨСҮТ-ээс тодруулахад "Гашуунсухайт дахь жолооч нараас бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ авахад ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн.
Энэ асуудлыг тодруулахаар ХӨСҮТ-өөс баг гарч Гашуунсухайт руу явсан. Гэхдээ энэ нь түргэвчилсэн шинжилгээ учир 100 хувь үнэн гэсэн үг биш. Тиймээс яаран дүгнэлт гаргах нь ташаа ойлголт юм. Сэжигтэй сорьцыг лабораторид дахин шинжилснээр баталгаажуулах болно. Үүний дараа бодитой мэдээлэл өгөх болно" гэв.