Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Эл өдөр нийслэлийн хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.