Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан МОНГОЛ ХҮҮХДҮҮД

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
11 минут 39 секунд

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тиймээс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, ирээдүйн олимп, дэлхийн аварга болохоор хичээж буй өсвөрийн тамирчдын шилдгийн шилдгүүдээс тоймлон хүргэхээр бэлтгэснээ хүргэе.

ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ БУЙ ЭГЧ ДҮҮ ГУРАВ

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Гончигийн Даваахүүгийн гурван охин нь дэлхийн 180 гаруй орны шилдэг тамирчдаас, тэр дундаа шатрын спортын олон зуун жилийн түүх, уламжлалтай улс, гүрний тамирчид дундаас шилдгээр шалгаран Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж яваа.

Тодруулбал, том охин Д.Хонгорзул нь 2017 онд Румын Улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс блиц төрөлд алтан медаль хүртсэн бол Төрийн банкны элч тамирчин дунд охин Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2017 онд Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль хүртсэн.
Харин бага охин Д.Өнөрзул нь 2016 онд Гүрж Улсын Батуми хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль, 2015 онд Тайланд Улсын Паттаяа аралд зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн.
Д.Хонгорзул - 33 дугаар сургуулийн 10в ангийн сурагч
2016 он-Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
2017 он-Румын Улсад зохиогдсон сурагчдын дэлхийн аваргын тэмцээнээс блиц төрөлд алтан медаль
2014 он-Мастерт хүрэх зам опен тэмцээнээс хүрэл медаль
2017 он-“Таван толгой” цомын тэмцээнд мөнгөн медаль
2017 он-“Байгальская зори” ОХУ-д зохиогдсон фестивальд хүрэл медаль
2018 он-Пёнчаны өвлийн олимпийг угтан Чунчон хотод зохиогдсон олон улсын оюуны спортын наадмын шатрын төрөлд хүрэл медаль
2015, 2016 он-“Цагаан сар” өндөр чансаатай шатарчдын тэмцээний тэргүүн байр буюу мөнгөн шагналаар шагнуулж байна.
Монгол Улсад зохиогдсон дотоодын нэрэмжит тэмцээнүүдээс 30 гаруй медаль хүртсэн.
Д.Мөнхзул - Дэлхийн шатрын холбооны дэд мастер /WCM/
Нийслэлийн 33 дугаар сургуулийн 6г ангийн сурагч

2014 он-Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль
2014 он-Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль
2015 он-Аль Айн олон улсын тэмцээнээс 14 насны охидын ангилалд түрүүлсэн.
2015 он-Тайланд Улсын Паттаяа аралд зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль
2016 он-Монгол Улсад зохиогдсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс стандарт төрөлд алт, рапид төрөлд алт, блиц төрөлд хүрэл медаль
2017 он-Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
2018 он-Пёнчаны өвлийн олимпийг угтан Чунчон хотод зохиогдсон Олон улсын оюуны спортын наадмын шатрын төрөлд нэг алт, нэгг мөнгө
2014 он-МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
2016 он-МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
2017 онд МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль
2017 он-Түргэн тоглолтын “Цагаан бэрс” тэмцээнээс мөнгөн медаль
2014 онд Монгол Улсын оны онцлох хүүхдээр шалгарч Монгол Улсад зохион байгуулагдсан тэмцээнүүдээс 50 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Д.Өнөрзул - Дэлхийн шатрын холбооны дэд мастер /WCM/
33 дугаар сургуулийн 4а ангийн сурагч

2016 он-Гүрж Улсын Батуми хотод зохиогдсон Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль
2014 он-Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль
2015 он-Тайланд Улсын Паттаяа аралд зохиогдсон сурагчдын дэлхийн аваргаас хүрэл медаль
2016 он-МУ-д зохиогдсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс стандарт төрөлд мөнгөн медаль, рапид төрөлд мөнгөн медаль, блиц төрөлд хүрэл медаль
2018 он-Пёнчаны өвлийн олимпийг угтан Чунчон хотод зохиогдсон олон улсын оюуны спортын наадмын шатрын төрөлд хоёр алт
2015 он-“Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
2016 он-МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
2017 он-МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
2017 он-“Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
2017 он-“Цагаан бэрс” түргэн тоглолтын тэмцээнээс алтан медаль
Монгол Улсад зохион байгуулагдсан тэмцээнүүдээс 30 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

АМЕРИКТ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН БЯЦХАН ХҮҮХДҮҮД

АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн Дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээнд Баянгол дүүргийн лаборатори 93-р дунд сургуулийн "Шинэ үе" хамтлаг түрүүлж байсан юм.
Бяцхан тамирчид маань Дэлхийн аваргын алдрыг хүртэж, Бага насны ангилалд 1-р байр, Бүх насны ангилалд 2-р байр эзэлсэн. “Шинэ үе” хамтлагийн баг тамирчдыг багш Ц.Сарантуяа, М.Наранзул нар дасгалжуулсан аж.

ТУРК УЛСАД ЭХ ОРНЫХОО ДАЛБААГ МАНДУУЛСАН СУРАГЧ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 542 дугаар дамжааны сонсогч Б.Мөнгөнсаран Турк Улсын Стамбул хотод зохион байгуулагдах боксын Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга болсон юм. Мөн Азийн хүүхдийн их наадмын хүрэл медаль,насанд хүрэгчдийн Ази тивийн аваргын хүрэл медаль, Дэлхийн цомын мөнгөн медалийн эзэн болж байлаа.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
-2019 оны 02-03 дугаар сард Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдсан Олон улсын боксын эмэгтэйчүүдийн 48 кг жинд “Хүрэл” медаль
-2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Тайландын Бангкок хотод зохиогдсон Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүрэл медаль,
-2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүрэл медаль,
-2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 51 кг жингийн боксын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль,
-2020 оны 10 дугаар сард Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Шилдэг найм Чансаа тэргүүлэгчдийн боксын тэмцээнд 51 кг жинд мөнгөн медаль,
-2021 оны 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Дэлхийн аваргын сорил тэмцээнд 50 кг жинд 1 дүгээр байр, алтан медаль,
-2021 оны 12 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Насанд хүрэгчдийн 18 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль;
-2022 оны гуравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах боксын тэмцээний 50кг-ийн жинд алтан медалиар тус тус шагнагдсан байна.

МОНГОЛЫН ХӨДӨӨГӨӨС ЯПОНД УРИГДСАН ХҮҮХДҮҮД

Япон Улсын Хоккайдо мужийн “Хигашикава” хотод жил бүр олон улсын дунд сургуулийн сурагчдын дунд гэрэл зургийн уралдаан болдог билээ. Долоо дахь жилдээ болж буй тус уралдаанд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлсэн юм. Тэд олон улсын дунд сургуулийн сурагчдын дунд болдог гэрэл зургийн уралдаанд “Хүсэл мөрөөдөл, Холбоос” сэдвийн хүрээнд авсан гэрэл зургуудаараа амжилттай оролцсон аж. Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч А.Ерханат, 11А ангийн сурагч Х.Ахжол, 11А ангийн сурагч Б. Алирахман нарыг Монгол Улсын Ерөнхий сайд оны онцлох хүүхдээр тодруулж, энэ оны эхээр өргөмжлөл гардуулж байв.

ГЕННИСИЙН АМЖИЛТЫГ ЭВДСЭН СУРАГЧ НАР

Энэ оны өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна.
Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол олон улсын мастер Дүүрэнбаярын Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүлжээ.


Монгол Улсын баг тамирчид 90 медалиас 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 33 медаль хүртэн, 21,435 оноогоор тэргүүлж, түүхэн амжилт үзүүлсэн байна. Тэмцээнд оролцсон 19 тамирчны тав нь олон улсын мастер цолны болзол хангажээ.
Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг олон улсын хэмжээний 60 тэмцээнээс 101 цом, 1,115 медаль хүртээд байна.


Дашрамд дурдахад Монгол Улсын баг тамирчид 2021 онд болсон олон улсын математик, физик, хими, биологийн олимпиадаас 15 медаль хүртэж, математикийн олимпиадад дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орж, түүхэн амжилт гаргасан юм. Тэдний нэг нь ихэр эгч дүүс Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар юм.

Тэдний хувьд Геннисийн амжилтыг эвдсэнээс гадна маш олон тэмцээнд эх орныхоо нэрийг цуурайтуулаад байгаа юм.

Ж.Сүхбаатар гишүүн Чингэлтэй дүүргийн гар зураг, зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд бэлэг гардууллаа
Ж.Сүхбаатар гишүүн Чингэлтэй дүүргийн гар зураг, зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд бэлэг гардууллаа
 
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.