Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нисдэг тэргээр өвчтөн тээвэрлэхэд 7-18 сая төгрөгийн зардал гардаг. Улсаас хөнгөлөх зохицуулалт БАЙХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Бусдын амь насыг аврах үйлсэд өөрийн 287 литр цусаа бэлэглэж, 800 гаруй хүний амь насыг аварсан Монголын топ донор Д.Бум-Эрдэнэ нь энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон.

Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд агаараар тээвэрлэх шаардлага гарсан юм.

Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч нар аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарт хүсэлт хүргүүлсэн байна. Аймгийн удирдлагууд хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, Улсын Онцгой комисст агаараар тээвэрлэх шуурхай багийг орон нутагт ирүүлэх захиалга өгч, өвчтөнийг Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэсэн юм.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид уг асуудалтай холбогдуулан яаралтай тусламжийн үед нисдэг тэрэг ашиглах боломж хэр байдаг болон зардал мөнгийг хөнгөвчлөх боломж бий эсэхийг тодруулсан юм.

Уг асуултад ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл "Манай улс яаралтай тусламжийн үйлчилгээг ихэвчлэн газраар буюу түргэний машинаар үзүүлдэг. Харин өвчтөнийг газраар тээвэрлэх боломжгүй зарим тохиолдолд нисдэг тэрэг ашигладаг.

Нисдэг тэрэг ашиглахад дунджаар 7-18 сая төгрөгийн зардал гардаг. Энэ зардлыг хөнгөлдөг зохицуулалт эрүүл мэндийн салбарт одоогоор байхгүй. Гэхдээ уг асуудалд төлөвлөсөн ажлуудыг бид хийж байна. Үүнийг ямар байдлаар зохицуулах тал дээр судалгаа хийгдэж байна. Зарим тохиолдолд тухайн орон нутгийн засаг захиргаа иргэдийг зөөвөрлөх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцдог” гэсэн тайлбар өглөө.

“Заавал УИХ-ын гишүүнийг сайдаар томилох гээд шинэ хоёр яамны сайдыг томилохгүй байна гэж хардаж байна“
“Заавал УИХ-ын гишүүнийг сайдаар томилох гээд шинэ хоёр яамны сайдыг томилохгүй байна гэж хардаж байна“
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.