Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Заавал УИХ-ын гишүүнийг сайдаар томилох гээд шинэ хоёр яамны сайдыг томилохгүй байна гэж хардаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бейсен, С.Ганбаатар болон миний бие Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлага хүргүүлж байна. Учир нь 2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар хоёр яам байгуулах шаардлагатай гээд Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Яамдын төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр батлагдсан ч өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаанд сайдгүй байгаа. Яагаад сайдаа томилохгүй байгааг нь мэдэхгүй байна.

Гэхдээ бидний таамаглаж байгаагаар яамдын сайдаар заавал нэг УИХ-ын гишүүн нь томилогдох гээд тохиролцон, хүлээж байгаа гэж харж байна. Ингэж улсын ажлыг гацааж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж байгаа. МАН давхар дээлтэй сайд нарын тоогоо нэмээд сайдуудаа томилох гээд байна уу эсвэл сайдаар ажиллах чадвартай хүн байхгүй юу гэдгийг гайхаж байна.

Монгол Улсын эдийн засаг агшсан, инфляц өссөн хүнд нөхцөлд байна. УИХ-д хэлэлцэж байгаа бүх асуудал мөнгийг яаж зарцуулах талаар л ярьдаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжлийн асуудал чухал байна. Сая чуулганы танхимд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг ярихад хариулах хүн хангалтгүй, сайдгүй байна. Тэгэхээр хоёр яамны сайдыг томилооч гэдгийг шаардаж байгаа.

Тавдугаар сарын 1-нээс олон чухал хууль хэрэгжиж эхэлсэн. Харин хуулиудын 30 гаруй журам гараагүй" гэв.

Г.Занданшатар: Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан ажлаа ерөөсөө мэдэхгүй болчихсон юм байна лээ
Г.Занданшатар: Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан ажлаа ерөөсөө мэдэхгүй болчихсон юм байна лээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.