Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сосорбарам: Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгосон гол хүн нь БИ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 12 секунд

No description available.

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам өчигдөр /2022.05.12/ Ардчилсан намдаа эргэн ирж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр үзэл санааныхаа хувьд намын залуустаа хань болно хэмээн мэдэгдээд амжсан. Тэгвэл түүнтэй Ардчилсан намын дотоод хуваагдал болон шинэчлэлийн ажлын үйл явцын талаар ярилцлаа.

-Таны хувьд намдаа эргэн ирж буйгаа мэдэгдлээ. Энэ үүднээс та намын хуваагдлын асуудалд ямар байр суурьтай байна вэ. Нөгөөтээгүүр одоогийн нөхцөлд Ардчилсан намд ямар шинэчлэл хэрэгтэй гэж та харж байна?

-2000 оноос хойш анзаараад байхад Ардчилсан нам социализмжсан байсан. Хүүхдийн мөнгөнөөс авахуулаад байгалийн хишиг гэх мэтээр олон нийтийн бэлэнчлэх сэтгэлгээ рүү эргэн орж байсан юм. Энэ байдалд шүүмжлэлтэй хандсаар өдийг хүрсэн. Ингэж явсаар 2016 оны 12 дугаар сарын 6-нд манай нам улаан социалист болжээ гэж хэлээд намаасаа гарч байв. Одоогийн үйл явцаас анзаараад харвал Ардчилсан намд социалистууд, фашистууд, коммунистууд шургалсан байсан нь үнэн байж. Тэр нь цаг хугацааны эрхэнд танигдаж байна. Тухайлбал, Путины гар хөл болох чиг хандлагууд ч дүүрчихсэн байна. Путины гар хөлүүд Монголын улс төр, эдийн засгийг хүр хорхой мэт устгаж байна шүү дээ. Тиймээс энэ байдлыг хараад суух нь миний хувьд утгагүй асуудал. Тиймээс би Ардчилсан намдаа эргэн ирж байгаа юм.

Эргэж ирэхдээ Ардчилсан намыг хувийн өмч, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эрх чөлөөт, ёс зүйт капиталист тогтолцоог бий болгохын тулд эрэмбэ дараатайгаар концефц бий болгож, Үндсэн хуулийн зарчмын дагуу тэмцэнэ. Үндсэн хууль бол төр, эрх мэдэлтнүүдэд олгосон бэлэг биш. Харин хувь хүнийг, бизнесийг, эдийн засгийг төрийн харгислал түрэмгийллээс хамгаалсан баримт бичиг. Эрэмбэлвэл, төрд нэг ч өмч байхгүйгээр ард иргэддээ ил тод хувьчлаад явбал авлига аяндаа устана. Энэ мэт санаа бодлоо дүү нартаа хэлье гэж орж ирсэн.

Би дарга, даамал болж давхихгүй. Зүгээр л хань болъё. Бид эрх чөлөөгөө Путнизмд алдаж болохгүй. Үзэл санаагаараа ялгараад л явья. Сайндаж, муудаад хэрэггүй.

Би өмнө хэлж байснаа санаж байна. Хойноос, урдаас шидсэн чулууг бутраад унахад цөөхөн Монголчууд бие бие рүүгээ чулуу нүүлгэхээ болъё. Энэ бол комминистуудын ялангуяа хойд, урд хөршийн хийж дадсан ажил. Тиймээс бид дотроо бие бие рүүгээ чулуу нүүлгэлгүй үзэл бодлоороо ялгараад, өрсөлдөх хэрэгтэй. Зөв тогтолцоог бий болгохын тулд би намынхаа залуусыг шахъя гэж байгаа юм. Түүнээс биш надад зэрэг, дарга сэнтий хэрэггүй.

-Гэхдээ намын хуваагдал удаан хугацаанд үргэлжилж байна шүү дээ?

-Учраа л олохгүй яваад байгаа хэрэг. Зүүнтнүүд цаашаа явж, барууны үзэлтнүүд нь миний хэлсэнчлэн чөлөөт зах зээлийн хувьсалыг хийгээд явах хэрэгтэй. Данхайсан төрийн бүтцийг нураа.

-Гэтэл нөгөө талд сунгаа хүртэл зохион байгуулаад, даргаа тодруулчихсан байдаг?

-Монголд хууль үйлчилдэг л юм бол Х.Баттулгын сонгууль хүчингүй. Хэрвээ Путины түрэмгийлэлтэй зэрэгцэж хийсэн сунгаандаа ялсан дарга нь батлагдвал өмнө Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулиуд бүгд хүчингүй болно. Монгол хуультай орон.

-Хоёр хуваагдчихаад байгаа Ардчилсан нам эргэн нэгдэж чадна гэж та харж байна уу?

-Би нэгдэнэ гэж бодож байгаа. Манай залуус боловсролтой, ертөнцийг тань яваа хүмүүс. Олны нэгдлийг нэгдэл гэхгүй. Цөөн хэрнээ чамбай байвал болж байгаа юм. Цөөдөхгүй. Барууны үзэл санаанд цөөдөөд байхгүй.

Манай намын зарим нөхдийн толгой эргэсэн нь үнэн. Одоо толгойныхоо хэргийг гарга. Төрийн дарамтгүй, оролцоогүй капиталист тогтолцоог бий болгохын тулд маш нарийн эрэмбэ дараатай концефцоо гаргаж, түүнийгээ мөрдөх хэрэгтэй.

-Таны хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг сонгуульд өрсөлдөж байх үед нь оройлон дэмжиж байсан хүмүүсийн нэг шүү дээ?

-Дэмжихээр барах уу. Ерөнхийлөгч болгосон гол хүн нь би өөрөө.

-Та тухайн үед Х.Баттулгын буруутай үйл ажиллагаа, үзэл санааг нь гадарлаагүй гэж үү?

-Ер нь мэдэхгүй байсан. Гэхдээ зарим зүйл дээр цухалзаад л явсныг анзаарч явсан. Өөрийнхөө судалж уншдаг номнуудыг хүртэл тавааришт өгсөн. Тэгэхэд мань хүн ШХАБ-д элссэн, ардчилал хана мөргөлөө л гэнэ. Тэр байтугай цаазын ялыг сэргээлээ л гэнэ. Нүд орой дээр гармаар юм ярьсан. Тэгээд л би дэмжихээ больсон. Би хэн нэгэн улс төрчийн байтугай эхнэрийнхээ ч хараат байх дургүй хүн шүү дээ.

-Над руу гурил цацсан нөхдүүдтэй цуг хоёр Орос залуу байсан. Нэлээн рольтой харагдсан-

-Жагсаалын үеэр гурил өөр лүү тань цацсан үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байна. Гурил цацсан залуус ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг байдлаар л хандаж байгаа. Таны хувьд эл үйлдлийг юу гэж харав?

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэн бүхэнд нээлттэй. Гэхдээ тийм зэрлэг бүдүүлгээр, хүнд хор хүргэсэн аль эсвэл довтолсон байдлаар илэрхийлэх нь хэрхэвч байж болохгүй асуудал л даа.

-Тань руу цагаан нунтаг зүйл нь гурил мөн эсэхийг шинжилнэ гэх мэдээлэл гарсан. Шинжилж эхэлсэн үү?

-Шинжилж байгаа. Миний малгай дээр нэлээн овоорсон байснаас авч шинжилж эхэлсэн. Шинжлэх хэрэгтэй юм гэнэ. Би ч тоогоогүй. Гурил гэж бодоод л дээлээ гөвсөн. Нүд рүү жаахан орсон. Нүд хорсох шинжтэй байсан. Аллерги өгөх маягтай байна. Хуурайшлын л юм байх. Тийм хийморь гудайсан юм надад тохиохгүй.

Гурил дотор янз бүрийн бодис хийсэн байсан ч миний махбод түүнийг буцаагаад нулимчих чадал байгаа.

Над руу гурил цацсан Бээжин гэдэг нь Х.Баттулгын баруун, зүүн гарын л залуус байна билээ. Би Х.Баттулгыг явуулсан гэж бодохгүй байна. Магадгүй явуулсан ч байж болно. Гэхдээ тэдэнтэй цуг хоёр Орос залуу байсан. Тухайн хоёр Орос нөхөр нэлээн рольтой харагдсан. Монголын төрийн тэргүүн байгаа бол Азизовыг байг гэхэд тэр нөхдүүдийг 24 цагийн дотор Монголоос гаргах хэрэгтэй. Манай гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхийлөгч хөдлөхгүй байгаа явдлыг авлигал авчихсан юм байна гэж харж байгаа. Авлигалд өртөөгүй бол эднийг хөөгөөд л явуулах ёстой.

ШУУД ҮЗЭХ:

Спортын арбитрын шүүх МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгож, Э.Оюунболдын барилдах эрхийг нээжээ
Спортын арбитрын шүүх МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгож, Э.Оюунболдын барилдах эрхийг нээжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.