Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИК: Ипотекийн зээл олгох явцад иргэдээс хүү шимтгэл хураах ямарч боломжгүй, МИК оролцдоггүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 40 секунд

Монголын ипотекийн корпорациас мэдээлэл хийлээ. МИК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга "2004 онд байгуулагдсан Засгийн газар 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг тухайн үед зарлаж байсан. Засгийн газрын зүгээс орон сууц санхүүжилтийн тогтолцоог Монгол Улсад хэрхэн бий болгох вэ гэдэг талаар Олон Улс, банк санхүүгийн байгууллагуудад хандсан байдаг. Эдгээр байгууллагуудаас АНУ-ын тусламжийн байгууллага тухайн үед зөвлөмж олгосон байдаг. Энэхүү зөвлөмж нь Монгол Улсад орон сууц санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хоёр дахь зах зээлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшилд тулгуурласан байгууллага байх нь зүй юм байна гэсэн. Тиймээс энэ зөвлөмжийн дагуу Монголбанк, арван арилжааны банк хамтраад Монголын Ипотекийн корпорацийг үүсгэн байгуулсан. Ингээд 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ одоо арван арилжааны банкаас 5 нь үлдсэн. Энэ нь банк, банк бус санхүүгийн тогтолцоо ямар эрсдэлтэй болохыг харж болно.

Хувь эзэмшигчдийн хувьд 17.3 хувийг төрийн өмчит компаниуд /Хөгжлийн банк, Төрийн банк/, үлдсэн 80 гаруй хувийг хувийн хэвшлүүд эзэмшдэг. Мөн 190 иргэн хувьцаа эзэмшдэг. Бид нээлттэй хувьцаат компани болсон. Худалдаа хөгжлийн банк 10 хувийн хувьцаа эзэмшдэг. Бид үйл ажиллагаандаа олон улсын сайн туршлагыг тусгасаар ирсэн" гэлээ.

Мөн тэрбээр "Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөтөлбөрийг 2013 оноос хойш голдуу Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлж ирсэн. Мөн арилжааны банкууд эх үүсвэр гаргаж, иргэдэд ипотекийн зээл олгох ажлыг хийж эхэлсэн. Арилжааны банкууд эдгээр олгосон зээлийг буцаан цуглуулах үйл ажиллагааг үзүүлдэг. СЗХ-ноос өөрийн хуулийн дагуу баталгаат бонд буюу ипотекийн зээлээр баталгаажсан бондыг гаргах холбоотой зөвшөөрлийг олгодог. Төрөөс олгож буй эх үүсвэр нь арилжааны банкаар дамжаад иргэдэд зээл болоод очдог. Монголбанкнаас 60, арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр 40 хувийг олгож буй. Арилжааны банкууд иргэдэд 6 хувийн 30 хүртэлх хугацаатай зээл олгож байгаа.

Тэгэхээр энэ процест МИК оролцдоггүй. Банк бие даасан шийдвэр гаргадаг. Тиймээс зээл олгох явцад МИК иргэдээс ямар нэгэн байдлаар хүү шимтгэл хураамж авах боломжгүй. Зээлийн хүү, хугацаа, урьдчилгаа төлбөрийн хэм хэмжээ, шалгуур үзүүлэлт зэргийг эрх бүхий байгууллага тогтоодог. МИК-ийн оролцоо байхгүй.

Б.Гантулга: Ипотекийн зээлийн хүүг Монголбанк, Засгийн газар өөрсдөө тогтоодог

Арилжааны банкнаас тусгай зориулалтын компаниар дамжуулж, зээлийн багцыг багц болгон худалдан авдаг. Ингэхдээ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу тусгай зориулалтын компани үүсгэж, тухайн банкнаас зээлийг шилжүүлэн худалдаж авдаг. Тусгай зориулалтын компанид үүссэн зээлийн багцыг баталгаат буюу үнэт цаас болгох ажиллагааг МИК хийдэг. Арилжааны банкнуудаас зээлийг авахдаа зөрүүлээд баталгаат бондыг банканд өгдөг. Арилжааны банкууд манайхаас авсан бондоороо Монголбанкнаас авсан эх үүсвэрээ төлдөг юм. Тэгэхээр энэ процессын үр дүнд энэ хөтөлбөр маань тасралтгүй үргэлжлэх боломжийг хангадаг. Улмаар энэ үр дүнд 90 мянган айл өрх 5,6,8 хувийн ипотекийн зээл авч чадсан байна. Банкны салбарын хэмжээнд 5.5 их наядын ипотекийн зээл гарсан. 80 хувь нь хөнгөлөлттэй, 20 хувь нь арилжааны банкуудын эх үүсвэрээр зах зээлийн нөхцөлтэй ипотекийн зээлүүд байна.

Мөн энэ хөтөлбөр хэрэгжснээр барилгын салбарт их бүтээн байгуулалт өрнөсөн. Ипотекийн зээл олгох явцад зээл олгох 6, 8 хувийг тогтооход МИК ерөөсөө оролцдоггүй. Монголбанк, Засгийн газар өөрсдөө хувь хэмжээг нь тогтоодог. Арилжааны банкууд зуучилж, энэ зээлийг иргэдэд хүргэдэг" гэлээ.

Н.Төмөрсүх: “Эрхэм хүндэт” мэргэжлийн уран бүтээлийн тоглолтонд урьж байна
Н.Төмөрсүх: “Эрхэм хүндэт” мэргэжлийн уран бүтээлийн тоглолтонд урьж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.