ГИХГ: Виз, визийн зөвшөөрөл олголт 98.4 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд нийт 147,430 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 98,4 хувь буюу 145077 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1,62 хувь буюу 2353 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ. Үүнээс жуулчлах зорилгоор буюу evisa.mn цахим системээр 92,927 виз олгосон бөгөөд цахим визийн олголт 98,8 хувьтай байна.

Харин виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй нь байна.

Монгол Улсын виз олголт нь гадаадын зарим улс, орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын визийг цахимаар олгож эхлээд байна.

Монгол Улс гадаадын иргэдийн зорчих зорилгоос хамаарч дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэгч гэсэн 9 бүлэг 64 ангиллын виз олгодог. Үүнээс Гадаадын иргэн, харьяатын газар 58 ангиллын виз, Гадаад харилцааны яам 6 ангиллын визийг тус тус олгож байна.

УИХ: Монгол Улсын ЗГ, Энэтхэг улсын экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг ЯАРАЛТАЙГААР хэлэлцэхийг дэмжлээ
УИХ: Монгол Улсын ЗГ, Энэтхэг улсын экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг ЯАРАЛТАЙГААР хэлэлцэхийг дэмжлээ
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!