Газрын тосны хайгуулын "Борзон VII" талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, “Петро Матад Энержи Лимитед” компанийн хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Гэрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганхуяг, “Перто Матад” группийн Гүйцэтгэх захирал Майк Бак нар гарын үсэг зурсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлжээ.
“Петро Матад” компани Монгол Улсын Засгийн газартай 2006 онд анхны Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ байгуулж, газрын тосны хайгуулын үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдөр ийнхүү дөрөв дэх гэрээгээ зурж байгаа нь энэ юм.
"Борзон VII "талбай нь 40,000 км²-аас том нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд Монгол Улсын өмнөд хэсэгт, Хятадын хойд тунамал сав газруудтай хиллэдэг. Эдгээр сав газруудад газрын тос, байгалийн хийн илэрцтэй бөгөөд тэдгээрийн үргэлжлэл Борзон VII талбайд хамаарах боломжтой.
Газрын тосны ашиглалтын Матад ХХ талбайд өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр тус компани газрын тосны олборлолтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ингэснээр
нөхцөл бүрдсэн юм.
Тус гэрээний арилжааны нөхцөлүүд нь олон улсын зарим бүс нутгийн нөхцөлтэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай байхаар зохицуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар газрын тосны хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалтыг татах замаар стратегийн зорилтоо биелүүлэх, Монголын газрын тосны үйлдвэрийг шаардлагатай түүхий эдээр хангах улмаар эрчим хүчний хараат бус байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!