Ураны төсөл хэрэгжсэн цагаас ногдол ашиг хүлээхгүй Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн хадгаламжинд шууд төвлөрнө гэв

Огноо
Унших
1 минут 17 секунд

Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийн нэг бол Монгол, Францын хамтарсан ураны төсөл. Энэ төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурснаар гуравдах мега төслөө хөдөлгөж байгааг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо. Олон жил гацсан ураны төсөл нь хэрэгжиж эхэлсэн цагаасаа ногдол ашиг хүлээхгүй үр ашиг нь иргэдийн амьдралд мэдрэгдэхийг мөн яриандаа дурдсан юм. Тэрбээр " Энэ төсөл Монголын ард түмэнд 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжиж 44 сая ам.долларыг шууд шилжүүлж орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх боловсрол эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлог юм

ЦЕГ: Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт холбогдсон Г.Цэндмаа гэх эмэгтэйг эрэн сурвалжилж байна
ЦЕГ: Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт холбогдсон Г.Цэндмаа гэх эмэгтэйг эрэн сурвалжилж байна
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!