"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
--------------------
Тэрбээр:
-УИХ-д суудалтай намууд зөвшилцөж ялангуяа суудал ихтэй МАН-ын удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх асуудал дээр хамтарч ажиллах санал тавьсан. Улмаар өчигдөр Засгийн газраас манай намтай хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлсэн. Энэ хагассайн өдрөөс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллана.
Орлоготой хүн нүүрс түлээд, таван ханатай гэрт амьдрахгүй л байхгүй юу даа. Утаа бол ядууралтай шууд холбоотой.
Монгол Улс маш олон татвар, шимтгэл, торгуультай. Өнөөдөр иргэд өдөр, шөнөгүй ажиллаад зарлага нь орлогоосоо давж байна. Цаанаа ядаж 15 хувийн хуримтлалтай байвал орон сууцны асуудлаа бодолгүй л яах вэ дээ. Тиймээс эдийн засгийн аргаар утаатай тэмцэх хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, яаж тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх вэ. Өөрөөр хэлбэл, Үндэсний эвсэл намын гол үзэл санаа нь хувийн хэвшлээ дэмжих.
Улс үндэстний гамшиг болсон томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хил хязгаараа тогтоогоод улс төржихгүйгээр хамтран ажиллах зарчим тогтоож байгаа. Агаарын бохирдлын эсрэг бодлого, шийдвэрүүд нь 20 дугаар зуунд байгаа гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. УИХ-аас ажлын хэсэг гарч Засгийн газартай хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн эрхзүйн шийдлийг бид өчигдөр гаргасан. Бэлтэл ажил хангагдаж байна. Хоёрдугаар сарын 7-нд утаатай холбоотой сонсгол болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!