Боловсролын сайд П.Наранбаяр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуульд ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуульд ажиллалаа. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо нь 10 мянга гаруй хүн амтай, үүний 4000 орчим нь хүүхэд боловч төрийн өмчийн сургуульгүй. Иймд “Эрин эверест интернэшнл” сургуулийн удирдлагатай хэлэлцээр хийж, тус сургуулийг бүх тоног төхөөрөмж, ширээ сандал, гадаа талбайн хамт төрд худалдан авч, төрийн өмчийн сургууль болгох ажил эхлэхээр болов. “Эрин эверест интернэшнл” сургууль нь хөлбөмбөгийн 1700 м.кв гадаа талбай, нийт 10,200 м.кв шалны талбайтай, 2019 онд ашиглалтад орсон, нэг ээлждээ 960 хүүхдийн суудалтай. Энэхүү худалдан авалтыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачилж, төрийн өмчийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэмжин ажиллаж, санхүүгийн түрээс хэлбэрээр төрд сургууль худалдан авах ажиллагаанд Сангийн яамны зүгээс дэмжлэг үзүүлж байна.

ЭЗБХ: “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж ДЭМЖЛЭЭ
ЭЗБХ: “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж ДЭМЖЛЭЭ
 
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!