УИХ-ын 2025.01.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Дотооддоо газрын тосны үйлдвэртэй болох нь Монгол хүн бүрийн мөрөөдөл. Үүлэн чөлөөний нар шиг олдож байгаа энэ боломжийг хэдэн тооцоо судалгаагүй луйварчдын аманд унаж шийдвэр гаргаж болохгүй. 2018 онд батлагдсан ТЭЗҮ гэж яриад байгаа. Үзсэн гишүүн байна уу. Өнөөдрийн хүртэл олон зуун сая ам.доллар зарцуулчихсан гэж яриад байгаа. Тэр тооцоо, судалгааг гаргасан хүн байна уу. Газрын тосны нөөц хангалтгүй. Энэ үйлдвэр хуурай худаг ухаж байгаа. Нөөцөө "Петрочайна Дачин Тамсаг"-аас авна гээд байгаа. Тус компани энэ жил 500 мянган тонныг олборлосон. Гэтэл Газрын тос боловсруулах үйлдвэр өөрөө 1.5 сая тонн боловсруулах үйлдвэр. Бусдыгаа хаанаас нөхөх вэ. Төсөл дээр гаднаас нефть оруулж ирэхгүй гээд ҮАБЗ-өөр заачихсан. Хаана судалгаа хийсэн нь тодорхойгүй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!