"Хархорин худалдааны төвд цүнхээ алдчихлаа. Цүнхэн дотор МАРГААШ АВСТРАЛИ НИСЭХ 1 том 2 хүүхдийн ГАДААД ПАСПОРТ, ТИЗ байгаа тул энэ хүнийг таньж мэддэг, түүний тухай мэдээлэл өгч олж өгсөн хүнд өндөр шагналтай" гэх зар мэдээллийг нэгэн иргэн өчигдөр цахим хуудсандаа нийтэлсэн.
Бид зарын эзэн н.Баянмөнхтэй холбогдож пасспортоо олсон эсэхийг нь тодруулахад, "Австрали явах нислэгээсээ хоцорсон ч ГАДААД ПАСПОРТ-оо олж авлаа. Постыг минь түгээсэн санаа зовниж байсан бүх сайхан сэтгэлт хүмүүстээ талархлаа. 24 цаг хотын өнцөг булан бүрт эрэл хайгуул хийж машинтай явган бэдэрсэн ах эгч дүү анд нөхөд танихгүй ч холбоотой байж энд тэнд эргүүл хийсэн бүх Монголчуудаа баярлалаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!