Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Гадаад паспорт, тизтэй цүнхээ олоогүй. Өнөө өглөө 9.15 цагт АВСТРАЛИ нисэх ёстой байсан ч ЯВЖ ЧАДСАНГҮЙ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

"Хархорин худалдааны төвд цүнхээ алдчихлаа. Цүнхэн дотор МАРГААШ АВСТРАЛИ НИСЭХ 1 том 2 хүүхдийн ГАДААД ПАСПОРТ, ТИЗ байгаа тул энэ хүнийг таньж мэддэг, түүний тухай мэдээлэл өгч олж өгсөн хүнд өндөр шагналтай" гэх зар мэдээллийг нэгэн иргэн өчигдөр цахим хуудсандаа нийтэлсэн.

Бид зарын эзэн н.Баянмөнхтэй холбогдож пасспортоо олсон эсэхийг нь тодруулахад, "Цүнхээ олж чадалгүй нислэгээсээ хоцорчихлоо. Өнөө өглөө 9.15 цагт нисэх ёстой байсан. Би өөрөө Австралид амьдардаг. Хоёр хүүхдийн маань виз гарчихаар нь авч явах гээд баяр хөөр болоод ирсэн ч ийм юм болчихлоо. Цүнхээ олохгүй дахиж шинэ паспорт захиалбал миний өөрийн виз ч асуудалтай болох гээд байна. Тухайн хүний нэр мэдээллийг нь олсон. н.Аманбек гэх Казак хүн авсан нь тогтоогдсон. Явсан маршрутыг нь тогтоогоод шөнөжингөө хайсан ч 2 цагийн зайтай зөрөөд байна. Одоо ч хайсаар байгаа учраас тухайн хүнийг таньдаг, таарсан хүн байвал яаралтай холбогдож мэдээлэл өгөхийг хүсэж байна" гэлээ.

Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах хуулийн төсөл санаачилжээ
Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах хуулийн төсөл санаачилжээ
 
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.