Бурханы хүү Б.Баярбаатарын хорих захирамжийг түдгэлзүүлж суллалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цахим орчинд "Бурханы хүү Баярбаатар" нэрээрээ танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон, хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан билээ. Тэгвэл түүнийг цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж суллахаар болжээ.

Эргэн сануулахад, түүнийг өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж ийнхүү шийтгэл оногдуулсан байдаг.

Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогчдын  82.5 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна
Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогчдын  82.5 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!