Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих“ төслийн худалдан авалт, барилга угсралтын багц ажлыг Энэтхэгийн банкнаас авах зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.17) Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөлд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ. Тус хуулийн төсөлд тусгасан зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын багц ажил болон магадлашгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх юм байна.

Г.Лувсанжамц: Шинэ Хархорумын хуулийн төсөлд хотын захирагч нь тухайн бүсэд байгаа ААН-ын орлогын 5 хувийг авч, оюуны өмчийг нь авах заалт тусгасан байсныг засуулсан
Г.Лувсанжамц: Шинэ Хархорумын хуулийн төсөлд хотын захирагч нь тухайн бүсэд байгаа ААН-ын орлогын 5 хувийг авч, оюуны өмчийг нь авах заалт тусгасан байсныг засуулсан
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.