УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асууддыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Газрын тосны үйлдвэрийн асуудлыг бүлгийн хуралдаанд ярихдаа нэг талаас Энэтхэгийн талын буруу, манай ЗГ-ын ч буруу, ковидоос ч шалтгаалсан зэргээр асудлууд яригдлаа. Гэхдээ энэ төсөл бүтэн найман жил үргэлжилж байгаа атал 20 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй, мундаг захиралтай гэдэг мэдээлэл л авч байна. Төсөвт өртгийг 500 сая ам.доллароор нэмэгдүүлнэ гэж буй. Анхны гарсан ТЭЗҮ чинь яахаараа ийм алдаатай байдаг юм. Яг хэдэн жилийн дотор өөрийн өртгөө нөхөх нь ч тодорхойгүй байна. Ер нь яагаад Дорнод руу төмөр зам биш хийн хоолой татсан юм. 15 жилийн л нөөцтэй юм байна шүү дээ. Түүний оронд төмөр зам, эсвэл авто зам татсан бол ядаж дараа нь ашиглалтыг нөхөх боломжтой байсан. Гэтэл газрын тосны үйлдвэр барих нэрээр ажилчдын орон сууц хүртэл барьчихсан. Миний мэдэхийн энэ төслийн ажил 2 дахь удаагаа хойшилж байна. Хойшилсон хугацааны алдагдсан боломжид хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Салбар дунд нь хаягдаж байна. Бид өнөөдөр зээлийн гэрээг зөвшөөрлөө гэхэд дахиад төсөв тодотгох асуудал үүсэж байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!