Л.Мөнхбаясгалан: Өнөөдөр бид газрын тосны үйлдвэрийн 431 сая ам.долларын зээлийн гэрээг баталж өглөө гэхэд 2028 ондоо ашиглалтад орно гэсэн баталгаа байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 48 секунд

УИХ-ын 2025.01.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураалтыг ирэх долоо хоногт болгож хойшлуулсан юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Мэргэжлийг байнгын хороон дээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг хянан шалгах ажлын хэсгийг би ахалж байгаа. Ажлын хэсэгт 11 хүн байгаа. Бид хоёр удаа үйлдвэр дээр очих гээд чадсангүй. Хаврын чуулганд дүгнэлтээ танилцуулах ёстой байсан. Гэтэл зээлийн асуудал нь яаралтай гээд ороод ирж байгаа юм.

Одоогоор авсан зээлүүдийг харвал, дамжуулах хоолойд 397 сая ам.доллар, Энэтхэгийн ЭКСИМ банкнаас одоо нээгдчихсэн байгаа нь 1 тэрбум 236 сая ам.доллар. Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл нь 248 тэрбум төгрөг. Ийм зээлүүдтэй компани байгаа. Гэтэл энэ зээлийн дүнгээ дахин нэмэгдүүлэх гэж байна. Зөвхөн үйлдвэрийн EPC-03 дээр гарсан ганц л асуудлыг хэлье. Зүүн бүсийн 50 мВт-ын дулааны цахилгаан станцыг 81 сая ам.доллароор Монгол Улс өөрөө барьсан байдаг. Гэтэл Газрын тосны үйлдвэрт 35 мВт-ын ДЦС-ийг 189 сая ам.доллароор барих гэж байгаа. Эхний санхүүжилт нь орчихсон байгаа. Ийм тэнгэр газар шиг ялгаатай ганц л жишээ нь энэ.

Мөн "Мега инеженеринг" гээд компани бий. Тус компани EPC-02, EPC-03, EPC-04-ийн тендерт ялсан байгаа. Энэ компани дахиад газрын тосны олборлолт, хайгуулд орж ирэхээр саналаа өгсөн байна. Уг нь 19 орны 56 компанид газрын тосны олборлолт, хайгуулд хөрөнгө оруулалт торуулах санал тавьсан ч ямар ч санал ирээгүй. Арга мухардаад Энэтхэгийн "Мега инеженеринг" компанитай дахин гэрээ байгуулах гэж байгаа. Энд өнөөдөр бид 431 сая ам.долларын зээлийн гэрээг баталж өглөө гэхэд Үйлдвэр 2028 ондоо ашиглалтад орно гэсэн баталгаа байхгүй. Тиймээс ажлын хэсгийг ажиллах боломжийг олгож өгнө үү. Хэрэв чуулган дахиад 14 хоногоор хойшилж байгаа бол ажлын хэсэг дахиад ажиллая. Энэ зээлийг нэлээд судалж батлах ёстой юм" гэв.

ЧУУЛГАН: “Газрын тосны үйлдвэр барих“ төслийн зээлийн хэлэлцээрийг батлах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр ХОЙШЛУУЛЛАА
ЧУУЛГАН: “Газрын тосны үйлдвэр барих“ төслийн зээлийн хэлэлцээрийг батлах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр ХОЙШЛУУЛЛАА
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!