Жагсагч Б.Цацралыг зодсон гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Төв талбайд нэгдүгээр сарын 11-ээс эхлэн иргэд жагсаж эхэлсэн. Энэ үеэр Эрх чөлөөний эвслийн тэргүүн Б.Цацрал "Намайг улсын төв талбай дээр зодож, биед халдсан. Энэ талаар цагдаад дуудлага өгөхөд ирээгүй" гэж байв.

Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Нэгдүгээр сарын 12-нд иргэн Б.Цацралыг зодсон байж болзошгүй гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Б.Цацрал өөрөө ямар нэгэн байдлаар өргөдөл, гомдол одоогоор гаргаагүй байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгийг үндэслэж бусдын эрх чөлөөнд халдсан байж болзошгүй иргэдийг шалгаж байгаа. Жагсаалын үеэр болсон зарим нэг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг онцгойлон хэлье. Тухайлбал, жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт шийтгэгдэж байсан. Хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан иргэн" гэв.

Б.ЖАВХЛАН: Татварын багц өөрчлөлтөөр нэг ч хувь хэмжээг нэмэхгүй
Б.ЖАВХЛАН: Татварын багц өөрчлөлтөөр нэг ч хувь хэмжээг нэмэхгүй
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!