Хүчилтөрөгч нь амьсгалын замаар уушгинд очоод шууд судасны хананд нэвчин тархинд болон бусад шаардлагатай эрхтнүүдэд очдог. Өнөөдөр нийслэл хотын агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд зүрхний өвчин, уушгины хатгалгаа багтаж, хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Монос эмийн сан Улаанбаатар хотын 3 бүст “Хүчилтөрөгчийн өрөө”-г байршуулж эхэллээ. Тус өрөөнд эх хүүхдийн хамт 45-60 минут суухад тархин дахь хүчилтөрөгчийн хэрэгцээг 100% хангах боломжтой болох юм.
Мөн нэмэлтээр 12 салбарт “Хүчилтөрөгчийн аппарат” байршуулсан ба тус аппаратад дараах эмчилгээ шаардлагатай хүмүүсийг хүлээн авч үйлчилж байна:
- Хүчилтөрөгчийн дутагдалд орсон
- Астматай
- Утааны хордлого
- Нойргүйдэл
- Ядаргаа тайлах
- Цусан хангамжийн дутагдал
- Артерийн цусны хүчилтөрөгчийн ханамж (сатураци) 92%-иас бага
Хүчилтөрөгч эмчилгээ шаардлагатай хам шинж бүхий өвчнүүд:
- Амьсгалын дутагдал
- Зүрхний дутагдал
- Шок
- Гуурсан хоолойн цочмог бачуурал
- Нүүрсхүчлийн хийн хордлого
- Мэс заслын дараах эрт үе
Амьсгал шуугих, хуурай болон цэртэй ханиалгах, гуурсан хоолойн үрэвслийн үед утлага эмчилгээ үр дүнтэй байдаг. Монос эмийн сан нь 2018 оноос эхлэн өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулах, хүйтний үед ард иргэдэд хүртээмжийг ихэсгэх зорилгоор 60 гаруй салбараар “Утлагын аппарат”-аар үйлчилж эхэлсэн ба та дараах салбаруудаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм.
АНХААРАХ ЗҮЙЛ: Сүүлийн үед жижиг оврын небулайзер утлагын аппаратыг гэрийн нөхцөлд өргөн хэрэглэдэг болсон байна.
АНХААРУУЛГА: Утлага хийх бодис, утлагын хугацаа, давтамжийн талаар эмчээс зөвлөгөө авч хийх нь зүйтэй. Хугацаа, бодисын тун хэмжээ, давтамжийг хэтрүүлснээр хүүхдийн амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох аюултай.
Хэрвээ та гэрээсээ гарах боломжгүй эсвэл ойр орчимд тань Монос эмийн сан байхгүй бол Моносын лавлах 1800-1883, мөн www.emonos.mn сайт болон emonos аппликейшнаас зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Монос эмийн сангийн лавлах утас: 1800-1883
Цахим хуудас : www.emonos.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!