УИХ-ын 2025.01.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Сангийн сайд Б.Жавхлан: 2025 оны төсөвт Газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэх зээлийн ашиглалт тусгагдсан байгаа учраас ямар ч асуудалгүй явж болно. Харин хугацаандаа ашиглалтад оруулахын тулд энэ жилийн батлагдсан зээлийн ашиглалт хүрэлцэхгүй байх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл бид төслийн нийт 1.7 сая ам.долларын санхүүжилтийн 268 сая ам.долларыг нь ашиглачихсан гэхээр цаана нь нэг 1.4 сая ам.долларыг шинээр ашиглах болно. Энэ нь одоогийн ханшаар 4.2 их наяд төгрөг юм. Үүнийг 36 сарын дотор бид ашиглаж дуусах ёстой гэсэн үг. Тиймээс 2025-2026 онд багадаа 1.6 их наяд төгрөгийн ашиглалт гаргаж байж хугацаандаа ашиглалтад оруулах асуудлыг гүйцэтгэгч компаниас шахах болно.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!