ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
----------------
Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Зэвгээ:
-Ханиадны үед хүүхэд өндөр халуурдаг. 38.5 хэмээс дээш халуурвал өндөр халууралт гэдэг. Энэ үед халууныг эмийн аргаар буулгана. 38-аас доош 37.5 хэм байх үед аль болох механик аргаар халууныг буулгана. Механик арга гэдэг нь хувцсыг нь нимгэлэх, гар хөлийг нь бүлээн чийгтэй алчуураар арчих, бүлээн шингэн уулгахыг хэлнэ. Эмийн аргаар халуун бууруулна гэхээр парацетамолыг хүүхдийн кг, насанд нь тохируулж хэрэглэнэ.
Сүүлийн үед эцэг, эхчүүд сошиал сүлжээнээс нэг нэгнээсээ асууж хүүхдэд дур мэдэж эмчилгээ хийдэг болсон. "Энэ эм ханиаданд сайн гэнээ" гэх зэргээр.
Нэг нэгнээсээ асууж хүүхдэд дур мэдэж эм өгөх хэрэггүй. Эмчээс асуу. Халуун бууруулах эмийг эмчийн зөвлөснөөр заавал хэрэглэх шаардлагатай.
Жишээлбэл, хүүхэд 38 хүрч халуурлаа гэж бодъё. Нэг удаа халуун буулгах эм өглөө. Халуун нь буутал хоёр цагийн дараа дахиад халуурлаа. Халуун нь буурахгүй нэмэгдээд байхаар нь лаа хийчихдэг. Ахиад халуурахаар сиропон эм өгчихдөг.
Зургаан цагийн хугацаанд гурван төрлийн эм уусан хүүхдийн элэгний эс гэмтээдэг. Энэ нь эмийн тун хэтрэлт болж байна гэсэн үг. Элэг гэмтэхээр цаашид бусад эрхтнүүдээ гэмтээдэг. Тиймээс халуун бууруулах эм хэрэглэлээ хамгийн багадаа 6 цагийн дотор ахиж халуурвал эмч дээрээ оч. Нэмж эм өгөх хэрэггүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!