“Монгол Улсын ЗГ, Турк Улсын ЗГ хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол, Туркийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгууллаа.

Уг хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын боловсрол сургалтын байгууллагууд багш, оюутан солилцох, боловсролын салбарын талаар мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллана. Хэлэлцээрийн хэрэгжилтийг Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний боловсролын яам хариуцан ажиллах юм.

Түүнчлэн төрийн айлчлалын хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Боловсролын сайд Юсүф Текинтэй албан уулзалт хийв. Уулзалтаар хоёр улсын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ шатанд гаргахад хичээн ажиллах талаар ярилцлаа. Мөн харилцан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад тэтгэлгээр оюутан суралцуулахаар харилцан тохиролцов.

“Газрын тос боловсруулах үйлдвэр өртгөө 7-8 жилийн дотор нөхнө“
“Газрын тос боловсруулах үйлдвэр өртгөө 7-8 жилийн дотор нөхнө“
 
УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт хаалтаа хийнэ
УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт хаалтаа хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!