ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
----------------
Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Зэвгээ:
-2024 оны арванхоёрдугаар сарын сүүлийн 7 хоногт 603 хүүхэд хэвтэн эмчлүүлж амьсгалын замын цочмог хүнд халдвартай 516 буюу 85 хувийг эзэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар 315 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдвар 59.3 хувийг эзэлж байна. Арванхоёрдугаар сарын сүүлийн 7 хоногт хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 24:00 цагт 350-400 хүүхэд үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 180-220 хүүхэд үзүүлж байна. Эрчимт эмчилгээний тасаг нь 22 ортой. 10-12 хүүхэд хэвтэж байна.
5-аас доош насны суурь эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ханиадаар өвчлөөд хүндрэх байдал илүү их ажиглагдаж байна.
Тухайлбал, гурван настай хүүхдийн амьсгалыг тоолохын тулд хүүхэд уйлаагүй тайван байх ёстой. Амьсгалыг тоолохдоо хэвлий болон цээжний хэсгийг ил гаргаж байгаад амьсгалыг нэг минутын турш тоолно. 0-2 сартай хүүхдүүдийн амьсгалын тоо 60 буюу түүнээс дээш, 2 сараас 1 настай хүүхэд 50 буюу түүнээс дээш, 1 насны хүүхдүүд 40 буюу түүнээс дээш амьсгалж байх юм бол амьсгал олширсон гэсэн үг.
Түүнчлэн хүүхдэд цээж хонхолзох шинж тэмдэг нь хэвлий түмбийхэд өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлдэг. Амьсгал олшрох, цээж хонхолзох шинж хоёр хавсарвал яаралтай эмчид хандаарай. Хүүхэд магадгүй уушгины хатгалтаатай байж болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!