УИХ-ын 2025.01.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Технологи, эдийн засгийн шийдлийн хувьд олон асуудлууд энд бий. Хэд хэдэн асуудалт баталгаа авчмаар байна. Нэгдүгээрт, 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл маань өөрөө хөрөнгө оруулалтаа нөхөж, төсөвт санхүүгийн ачаалал үүсгэхгүй гэдэг баталгааг сонсмоор байна. Дээр нь ашиглалтад авах хугацаа нь 36 сараар сунгагдаад байгаа энэ төсөл ашиглалтад ороод эхнийхээ бүтээгдэхүүний гаргах баталгаа байна вэ. Эцийн бүтээгдэхүүн ямар үнэтэй байх вэ. 3 жилийн дараа бид нэг литр дизель түлш, шатахууныг хэдэн төгрөгөөр авах юм бэ. Энэ тооцоолол тодорхойгүй байна. Магадгүй энэ 36 сарын хугацаанд дараагийн нэг сайд нь ч юм уу төслийн санхүүжилт байхгүй болчихлоо гээд гоншигоноод ороод ирэх вий. Дахиж санхүүжилт нэмэгдэхгүй байх баталгааг авмаар байна.
Яг үнэнийг хэлэхэд даргын зөвлөлийн хуралд худлаа ярьсан. 268 сая ам.долларын гүйцэтгэл хийгдчихсэн байгаа аудит нь хаана байна. Бүхэлдээ Энэтхэгийн ЭКСИМ банкнаас авч байгаа 1.7 сая ам.долларын асуудалд хөндлөнгийн мэргэжлийн аудит юу гэж дүгнэж байгаа вэ. Яагаад гэвэл маш олон зөрчил гарсан.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!